“Энержи Монголиа 2017”
Олон улсын хурал, үзэсгэлэнд урьж байна.

2017 оны 5-р сарын 17-18
Корпорейт Конвейншн Центр, Улаанбаатар, Монгол улс

0Долоо хоног0Өдөр0Цаг

Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв хамтран Монгол улсын эрчим хүчний салбарын 95 жилийн ойн хүрээнд уламжлал болгон 3 дахь удаагаа  Улаанбаатар хотод 2017 оны 5 дугаар сарын 17,18 -ны өдрүүдэд зохион байгуулах гэж буй “Энержи Mонголиa-2017” Oлон улсын хурал, үзэсгэлэнд танай байгууллагыг албан ёсоор урьж байна.

Хурал нь дараах сэдвүүдээр хэлэлцэнэ:

  • Монгол улсын эрчим хүчний салбарын хөгжил, ололт амжилт, өнөөгийн түвшин ба цаашдын чиг хандлага
  • Эрчим хүчний салбарын ирээдүйн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд
  • Эрчим хүчний хэмнэлт
  • Монгол улс дахь сэргээгдэх эрчим хүчний хөгжил, хөгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, шийдвэрлэх арга замууд,
  • Агаарын бохирдлыг бууруулах

Энэхүү арга хэмжээний хүрээнд бид 95 жилийн түүхэн ололт, амжилтыг бататгаж тус салбартаа үнэтэй хувь нэмэр оруулж буй үйлдвэр компани, хөрөнгө оруулагч, судалгаа шинжилгээний байгуулагууддаа үйл ажиллагаагаа сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах боломжийг бүрдүүлэх юм.

Үзэсгэлэн, хурлын хүрээнд цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэгч, дамжуулагч, борлуулагч, түгээгч компаниуд,гадаад, дотоод хөрөнгө оруулагчид, эрчим хүчний  салбарт үйл ажиллагаа явуулдаг судалгаа шинжилгээ, угсралтын болон банк санхүүгийн байгууллагуудыг урин оролцуулах болно.

ХҮНДЭТГЭСЭН:
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВ